Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Эрүүл биед саруул ухаан оршино. Говь ХК-ийн үйлдвэрлэсэн торомны ноосон бүтээгдэхүүнүүд нь дулаан, чийггүй, хөнгөн, зөөлөн тансаг мэдрэмжийг танд бэлэглэнэ. Хоёр настай нялх торомны зөөлөн ноосонд ноолуур 94,2, cop үс 3,2, завсрын үс 2,6 хувь агуулагддаг бөгөөд цэвэр зөөлөн ноолуураар нь урласан  шинэ загварын ороолт, нөмрөг мөн пальтог хэрэглэгчиддээ өргөн барьж байна. Торомны ноосон бүтээгдэхүүн нь жилийн аль ч улиралд хэрэглэхэд тохиромжтой, халуун хүйтний балансыг тэнцвэржүүлдэг өвөрмөц чанараараа  бусад төрлийн бүтээгдэхүүнээс эрс ялгарч, зөөлөн, дулаан мэдрэмжийг төрүүлнэ. Дэлхийд үнэлэгдсэн Торомны ноосон бүтээгдэхүүн нь таатай давтагдашгүй чанараараа хамгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн хэрэглээнд тооцогддог юм.

Торомны ноосон пальто: Торомны ноосоор хийсэн пальто нь зөөлөн хөнгөн байхын зэрэгцээ эдэлгээ даах чадвараараа хосгүй сайн бөгөөд арчилгаа нь амар хялбар байдаг. Торомны ноосны байгалийн өнгийг орчин үеийн загвартай хослуулан хийсэн пальто нь ажил хэрэгч болон өдөр тутмын чөлөөт загварын ямар ч хувцастай хослуулж өмсөхөд зохимжтой. 
 
Торомны ноосон ороолт: Бусдаас онцгой байж, орчин үеийн загварлаг байдлаар дэгжирхэд торомны ноосон ороолт танд тусална.

Торомны ноосон нөмрөг: Агаар салхинд гарч гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэхэд бүх зүйл төгс байх хэрэгтэй. Жилийн аль ч улиралд таны төгс амралтын нэгээхэн хэсэг болох нөмрөг нь зун ил галын дэргэд суух, голын эрэг дээр нарлаж хэвтэх, үдэш оройн сэрүүнд алхах мөн өвөл цана чаргаар гулгаад амарч суухад танд хамгаас илүү дулаан зөөлөн хэрэглээг торомны нөмрөг өгч чадна.
Говь ХК-ийн үйлдвэрлэсэн торомны ноосон бүтээгдэхүүнүүдийг бүх нэрийн барааны дэлгүүрүүд, гэрээт борлуулагч дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

www.gobi.mn/facebook
“ГОВЬ” ХК-ИЙН НЭРИЙН БАРААНЫ ДЭЛГҮҮРҮҮДИЙН БАЙРШИЛ
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж