1.3 сая хэрэглэгчтэй хязгааргүй ярих – Zone unlimited

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

1.3 сая хэрэглэгчтэй хязгааргүй ярих – Zone unlimited



1.3 САЯ ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАМГИЙН ӨРГӨН СҮЛЖЭЭНД ХЯЗГААРГҮЙ ярих- ZONE UNLIMITED

 
Мобиком корпораци Монгол орны хээр тал, говь хангай, өргөн уудам газар нутгийн 94,3%-ийг хамарсан хамгийн өргөн сүлжээ, Монгол Улсын 21 аймаг, 349 сум, хот сууринд тархан суугаа 1,3 сая хэрэглэгчийн эгнээнд хязгааргүй ярих дараа төлбөрт үйлчилгээний Zone Unlimited багцыг үүрэн холбооны зах зээлд цоо шинээр нэвтрүүллээ. 
 
Эх нутагт минь урин дулаан хавар цаг айлчлан ирж, газар тариалан, уул уурхай, барилга байгууламж, бүтээн байгуулалтын улирал эхэлжээ. Улс орны ирээдүй болсон оюутан залуусын шалгалт шүүлэг, их дээд сургуулиудын элсэлт, конкурс хаяанд ирж, хүссэнээрээ ярих шаардлага хамгийн их байгаа энэ мөчид Мобиком корпораци ажил хэрэгч танд зориулан хязгааргүй багцаар бэлэг барьж байна.
 
Zone Unlimited буюу Мобикомын 1,3 сая хэрэглэгчийн эгнээнд хязгааргүй, бусад сүлжээнд 500 хүртэл минут ярих энэхүү үйлчилгээнд ZoneFree багцын хэрэглэгчид хуучин нөхцөлөөрөө шууд шилжих бөгөөд та суурь хураамжинд сард ердөө 35,000 төгрөг төлөх юм.
 
Харин сарын турш сүлжээ харгалзахгүй 700 минут ярьдаг байсан Zone700 багцын хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт төлбөр төлөлгүйгээр Zone Unlimited багцад шилжиж, Мобикомын сүлжээнд хязгааргүй, бусад сүлжээнд 500 хүртэл минут ярих боломжтой.
 
Их ажлын улирлыг орон зай, цаг хугацаанаас хамааралгүй зөвхөн гар утсаараа үр дүнтэй өнгөрүүлэхийг та хүсэж байгаа биз дээ? Мобикомын 1,3 сая хэрэглэгчийн сүлжээнд хязгааргүй ярих Zone Unlimited багцыг танд зориуллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж