Дархан-Уул аймагт “Ажилчдын эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлье” уриатай нэг сарын аян өрнүүлэх гэнэ. Тус аяныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван талт салбар хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөл хамтран зохион байгуулах аж. Энэ хугацаанд үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудад ажлын чиглэл хүргүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлын олон нийтийн хяналтын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтад хамруулах ажээ. Мөн түүнчлэн Японы КҮТ системийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, аюул ослоос урдчилан сэргийлэх сургалт явуулах юм байна.Эдгээр үйл ажиллагаа нь ирэх сарын буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болох бөгөөд “Үйлдвэрлэлийн ослын улмаас бэртэж гэмтсэн болон амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийн хүрээнд болох гэнэ.
Э.Саран