“Газар нутгийн өдөр” мөргөлдөөнтэй байлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

“Газар нутгийн өдөр” мөргөлдөөнтэй байлаа

Эсэргүүцлийн жагсаалд оролцогсод цагдаагийн байрлал руу чулуу нүүлгэсний улмаас “Иерусалимд хийх марш” aжиллагааг явуулагчдийн эсрэг Израилийн аюулгүйн албаныхан резинэн сум, нулимас асгаруулах хий ба дуут гар бөмбөг хэрэглэв. Иордан голын баруун эрэгт гарсан уг мөргөлдөөний улмаас хэлмэгдсэн хүмүүсийн талаар мэдээлэл гарсангүй.

Палестины төлөөлөгч Саиб Эрикат мэдэгдэхдээ “Газар нутгийн өдөр” нь бидний хувьд манай эрх чөлөө, бие даасан байдал болон нэр хүндийн асуудал. Бид тусгаар улсынхаа төлөө тэмцлийг үргэлжлүүлэх ёстой” гэсэн байв. Израилийн арми, цагдаа “Иерусалаимд хийх марш” нэртэй палестинчуудын ажиллагааны үеэр аюулгүй байдлын чанд арга хэмжээг авсан байв. Цэргийнхэн үйл явдал яаж ч өрнөсөн бэлэн байх тушаал авчээ.

“Газар нутгийн өдөр” гэдгийг палестинчууд 1976 оны жагсаалаар зургаан хүн алагдсаны дурсгалд зориулан жил бүр хийдэг ажээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн ид өрнөлтийн үеэр исламистуудыг баривчлав. Хэт даврагч үйл ажиллагаанд сэжиглэгдсэн 19 исламистуудыг Францад өнгөрсөн баасан гаригт баривчилсан байна. Баривчилгааг Тулуз, Нант, Лион ба бусад хотуудад явуулжээ. Нэгжлэг хийх үеэр буу зэвсэг илэрсэн гэнэ. Дотоод хэргийн яамны мэдээгээр баривчлагдсан хүмүүсийн дунд исламын “Форсан Ализа” гэх үйл ажиллагааг нь хориглосон байгууллагын тэргүүн  Мохаммед Ашамлан ба түүний хэд хэдэн гишүүд байна.

2010 онд байгуулагдсан уг бүлэг нь Лимож хотноо “Макдональдс” зоогийн газруудыг үл тоохийг уриалсан олон нийтийн газар хижаб алчуур зүүхийг хориглосон хуулийн эсрэг эсэргүүцэл хийж байснаараа олонд танигдсан ажээ.

Энэ баривчлага нь Тулузын алуурчин Мохаммед Мерахын үйл ажиллагаатай холбоогүй мэдээлж байна. Уг ажиллагааг ерөнхийлөгчийн сонгууль болохоос гурван долоо хоногийн өмнө явуулсан нь өнөөгийн ерөнхийлөгч Саркозийн оноо авах гэсэн оролдлого гэх маргаан Францын хэвлэлээр өрнөж байна. Олон нийтийн судалгаагаар Тулуз хотын хэрэг явдлын үеэр Саркозийн явуулсан ажиллагааг францчуудын 70 хувь нь дэмжжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж