“Хүүхэд насаа хайрлая” анхдугаар зөвлөгөөн өнөөдөр 14.00-16.00 цагт Монголын Хүүхдийн ордонд болно. 2005 оноос хорих болон хорихоос өөр төрлийн ял эдэлж буй хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, хүүхэд өсвөр үеийнхнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд насаа хайрлая” анхдугаар зөвлөгөөнийг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын санаачилгаар жил бүр уламжлал болгон төр, ТББ-д хамтран зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн зөвлөгөөнөөр “Хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх” олон нийтийн санаачилгын аяны хүрээнд эхний жилийн ажлыг дүгнэх, идэвх санаачилгатай оролцсон байгууллагуудыг урамшуулах, цаашдын чиглэл зорилгоо тодорхойлох юм байна.
Уг зөвлөгөөнийг ЗГХА-Хүүхдийн төлөө газар, Дэлхийн зөн Монгол хөтөлбөр, хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймгийн ХТХ-ийн удирдлага болон 120 гаруй хүүхдүүд, төр, засгийн болон ТББ, ОУБ-дын нийт 200 орчим төлөөлөгчид оролцох аж.
Зөвлөгөөнөөр хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хамгаалах олон нийтийн санаачилгын аяны хүрээнд хийсэн ажлыг дүгнэх, цаашдын чиглэлээр санал солилцох, санаачлагад идэвхитэй оролцсон байгууллага, хамт олон, хувь хүмүүсийг урамшуулах, идэвхижүүлэх, олон нийтийн санаачлагын дэд зөвлөлүүдийн хүрээнд зургаан салбар хэлэлцүүлгээс тулгамдаж буй гол асуудлаар ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах юм байна.
О.Сэргэлэн