“Эдийн засгийн хувьсгал‑Өндөрхаан” хэлэлцүүлгийг АН‑ын дарга Н.Алтанхуяг эхлүүлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын гол баялаг бол Монгол хүн юм. Монгол хүн бүр аятай тухтай амьдрах нөхцлөөр хангагдах ёстой. Төр бөөцийлөгч биш маш сайн төлөвлөгч байх хэрэгтэй. Хэнтий аймгийн АН Өндөрхаан хотын төлөвлөлт боловсруулж хэрэгжүүлэлт дээр онцгой анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Дараа нь Хэнтий аймгийн АН‑ын дэд дарга Ж.Оюунбаатар “Өндөр хаан хотын шинэ төлөвлөлт, үйлдвэржилтийн тухай” цогц асуудлыг хөндлөө. Хэнтий аймгийн АН‑ын хувьд Өндөрхаан хотынхоо хөгжлийн төлөвлөгөөг хоёр үе шаттайгаар боловсруулж иж бүрэн орчин үеийн хорооллууд,дулаан цахилгаан станц, Чингис хааны түүхэн цогцолбор, зүүн бүсийн худалдааны төв байгуулах хэрэгцээ шаардлага байгааг тооцоо судалгааны үндсэн дээр тайлбарлалаа. Хэнтийчүүд хөгжлийнхөө гарцыг аялал жуулчлал, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, барилгын материалын үйлдвэрлэл хэмээн харж байгаагаа онцолж түүндээ тулгуурлан Өндөр хаан хотын төлөвлөлтийг хийсэн аж
Түүнчлэн Хэрлэн сумын АН‑ын дэд дарга Д.Аюурбунь “Хүн ам зүйн хөгжлийн асуудал”, Хэнтий аймгийн АН‑ын ХЭГ‑ын дарга С.Пүрэвжав “Хариуцлага шударга ёс” сэдвээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.
Ийнхүү Ардчилсан нам Эдийн засгийн хувьсгалыг орон нутагт өртөөлүүлж зөв бодлого, зөв төлөвлөлтийн эх суурийг тавьцгааж байна.