Хоёр морины хүчин чадалтай Segway

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Хоёр морины хүчин чадалтай Segway

Segway нь хоёр дугуйтай, өөрөө тэнцвэрээ олоод явдаг тээврийн хэрэгсэл юм. Dean Kamen хэмээгч 2001 онд зохион бүтээжээ.

Анх Personal Transporter буюу Хувийн зөөгч гэсэн нэртэй байсан бол сүүлдээ Human Transporter буюу хүн зөөгч болон хувирчээ.

Харахад тогтворгүй мэт байвч та хэзээ ч аль нэг тийшээ унахгүй. Хэрэв та урагшаа бөхийвөл урагшаа явна, арагшаа бөхийвөл арагшаа явна. Цахилгаан мотортой бөгөөд 40 км/цаг хүртэл хурдалж чадна.

Техникийн үзүүлэлт талаасаа хоёр морины хүчтэй гэсэн. Segway-ийг машин шиг том хийж болох боловч түүний үндсэн мөн чанар нь жижигхэн, аюулгүй, чимээгүй, авсаархан, эвтэйхэн гэсэн утгатай юм.

Тиймээс түүнийг том хийхийг хэрэглэгчид нэг их таашаахгүй байгаа бололтой.

Т.Сайхан
“Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж