Ах дүү хоёрын албан бар болон бусад байр сууцанд нэгжлэг явагдан баримт бичгүүдийг хураан авсан тухай SHKP компани мэдээлжээ. Компанийн Захирлуудын зөвлөл ах дүү хоёрыг түр хугацаагаар удирдлагаас чөлөөлөхийн төлөө санал өгцгөөв. Энэ үеэр SHKP компанийн хувьцаа Гонконгийн хөрөнгийн бирж дээр огцом унасан байлаа.
Ах дүү хоёрын хамт Авлигатай тэмцэх албаны хараанд Гонгонгийн Засгийн газрын өндөр тушаалтан байсан, компанийн зөвлөх Рафаэль Хуэй өртжээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт компанийн чухал албанд 40 жил алба хаасан Томас Чаныг албан тушаалтнуудад авлига өгсөн гэж барьсан байв.
Гонкогт ийм хэрэг гарах нь эх газрын Хятадтай харьцуулахад ховор байдаг учир уг баривчилгаа хотын бизнесийн орчинд нэлээд дуулиан болоод байна. The Times сонины эх сурвалж мэдээлснээр одоогоор хэнийг ч буруутгаагүй ба гэм буруугаа хүлээсэн хүн байхгүй гэнэ. Гэхдээ Авлигатай тэмцэх газарт баримт сэлт байхгүй бол хэрэг явдал ингэж өрнөхгүй гэсэн байв. Тэр мэдээний дагуу 2008 онд компанийн удирдлагаас 18 жил даргалсны дараа зайлуулагдсан тэдний том хамаатан Уолтер Квок ах дүү хоёрыг “матсан байж магадгүй” гэнэ.