УИХ-ын
сонгууль дөхөж буйтай холбоотойгоор СЕХ-ноос сурталчилгааны самбаруудын
тоог тогтоожээ. Ингэснээр шон бүрт сурталчилгаа өлгөдөг байдал хумигдах
юм байна.
сонгууль дөхөж буйтай холбоотойгоор СЕХ-ноос сурталчилгааны самбаруудын
тоог тогтоожээ. Ингэснээр шон бүрт сурталчилгаа өлгөдөг байдал хумигдах
юм байна.
СЕХ-ны дарга Н.Лувсанжав энэ талаар “Одоо байгаа
сурталчилгааны самбаруудын тоо хэмжээнд нийцүүлж сурталчилгааны самбарын
тоог тогтоож байна. Нийслэлийн хувьд ИТХ-ын саналыг авсан. Гаргаж өгсөн
судалгаанд үндэслэж тооны хязгаарыг тогтоосон” гэлээ. Нийслэлийн нэг
дүүрэгт 460, сумын нутаг дэвсгэрт 200 орчим сурталчилгаа байж болох аж.
Сурталчилгааны тоог хэтрүүлбэл захиргааны арга хэмжээ авахаар болжээ.
Д.ОЮУН