Анхмаа, Бэкэ хоёр охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Анхмаа, Бэкэ хоёр охинтой болжээ

Монголын соёл урлагийн “Ромео Жульетта” гэгддэг “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, жүжигчин Т.Билэгжаргал нар бяцхан “гүнж”-тэй болжээ. Дуучин Г.Анхмаа өнгөрсөн баасан гаригт “Гурван гал” эмнэлэгт амаржиж, хөөрхөн охинтой болсон гэнэ.

Г.Анхмааг охинтой болсонд нь хамтлагийнх нь найзууд баяртай байгаа аж. Ийнхүү “Гурван охин” хамтлаг бүл нэмж, жүжигчин Т.Билэгжаргал, дуучин Г.Анхмаа нар аав, ээж боллоо. Хосууддаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж