Санал тоолох машины эхний ээлж ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Санал тоолох машины эхний ээлж ирлээ

Сонгуулийн
санал тоолох машины эхний ээлжийг СЕХ өчигдөр хүлээн авлаа.
Программчлал хийж, бэлтгэл хангахтай холбоотойгоор өмнө нь 30 машин
авсан бол энэ удаа эхний ээлжийн 700 машиныг АНУ-аас авчирчээ.
Тооллогын машиныг АНУ-аас авсан бол машинд зориулсан шаардлага хангасан
саналын хуудасны цаасыг Канадаас авахаар болжээ. Уг хуудас дээр саналын
хуудасны хэвлэмэл эхийг “Мөнхийн үсэг” компани бэлтгэх аж. Санал тооллох
машин нь чанар хангасан сертификаттай. Тусгай цоож түлхүүр, кодтой тул
гадны хүн оролдох боломжгүй юм байна.

Нэг бүр нь 3000 орчим ам.долларын үнэтэй санал тоолох машиныг хэдэн сонгууль дараалан ашиглах боломжтой аж.

Энэ
удаагийн сонгуулиар сонгуулийн хэсгийн хороодод санал авах машин,
иргэний ухаалаг үнэмлэх унших машин, хурууны хээ уншигч, толгой
компьютер гэсэн иж бүрдэл техник хэрэгсэл суурилуулах юм байна. Хэдэн
машин суурилуулах нь тухайн хэсэгт ногдох сонгогчийн тооноос хамаарах
аж.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж