Д.Болд, Со гавьяат нар Монгол ёсолгоонд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Д.Болд, Со гавьяат нар Монгол ёсолгоонд нэгдлээ

Хүндэтгэлийн ёсолгоо улам эрчээ авсаар байна. Фейсбүүк хуудсанд байрласан ёсолгооны комик зургийг давхардсан тоогоор 900 гаруй хүн шэйр хийжээ. Энэ бол фейсбүүк боломжийн хувьд аварга амжилт юм. Энэхүү комик зураг ёсоор энэ баасан гариг буюу 4 сарын 5-ны УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүд ийн ёслохоор болсон байна. Тайланууд алгаа хавсардаг шиг, япончууд бөхийн хүндэтгэл үзүүлдэг шиг монголчууд хоёр алгаа тэнгэр өөд харуулан ёсолдог хүндэтгэлийн ёсолгоотой болж байна. Энэ ёсолгоо монгол хүнийг бусад үндэстнээс өөр зан заншил, ёс ёслолтой гэдгийг тодорхой харуулсан зүйл боллоо.

ХБНГУ-д Төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд багтсан МУГЖ Д.Сосорбарам, Төрийн соёрхолт дуучин Болд нар энэхүү ёсолгоонд нэгдэж байгаагаа өөрсдийн үйл хөдөлгөөнөөр саяхан харуулсан нь интернэтд шуугиан тариад байна.

Мөн ёсолгоог мессежээр _0_/ тэмдэглэгээгээр илэрхийлдэг шинэ моод залуусын дунд хүчтэй тархаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж