Говь-Алтайн усны чанар, хангамжийг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Говь-Алтайн усны чанар, хангамжийг сайжруулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж болон албаны бусад хүмүүсийн 2012 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 01-нд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гуравдугаар сарын 29-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон ХБНГУ-ын “Ferrostaal Industrieanlаgen GmbH” хооронд “Тайшир-Алтай” ус хангамжийн төслийг хамтран хэрэгжүүлэх Эрмэлзлийн бичигт талууд гарын үсэг зуран, баталгаажууллаа. Яамыг төлөөлөн Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ гарын үсэг зурсан бөгөөд “Тайшир-Алтай” төслийг хэрэгжүүлснээр Германы өндөр техник, технологи ашиглан Говь-Алтай аймгийн Алтай хотын усны чанар, хангамжийг сайжруулах бүрэн боломжтой боллоо. Сайд Ц.Дашдорж нэгэнтээ Говь-Алтайн хөгжлийн гурвалжин бол ус, эрчим хүч, зам гурав гэж хэлж байсан билээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж