Монголын таван иргэн Хятадад ял сонслоо

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Монголын таван иргэн Хятадад ял сонслоо

БНХАУ-ын Тяньжиний боомт дээр 2011 оны есдүгээр сард хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Монгол Улсын иргэн хоёр эрэгтэй, гурван эмэгтэйд холбогдох хэргийг БНХАУ-ын Ардын шүүх хэлэлцэж, ял оноосон байна. Тэд 200-800 грамм капсултай герионыг залгиж яваад хууль сахиулах албаныханд баривчлагдсан юм. Хятатын Ардын шүүх хэргийг хэлэлцээд 800 грамм героин залгиж явсан иргэн Б-д  цаазын ял оноожээ. Харин Б, Н нарын хоёр эмэгтэйд бүх насаар нь хорих ял ногдуулсан байна. Харин бусдаасаа бага хэмжээний герион залгисан эмэгтэй Г, эрэгтэй Ц нарт тус бүр 15 жилийн хорих ял оноожээ.

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж