”Байерн” тэргүүлэгчтэй оноо ойртлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

”Байерн” тэргүүлэгчтэй оноо ойртлоо

Өнгөрөгч бямба гаригт Байерн Мюнхэн Нюрембэргийг 1:0-ийн харьцаагаар хожсоны дараа тэргүүлэгч Боруссиа Дортмунд багтай оноо ойртож ирлээ. Нюрембэргтэй тоглосон тоглолтын цорын ганц гоолыг 69 дахь минутад Ариен Роббен оруулж Дортмундаас тасраад байсан оноогоо нөхсөн байна. Улирал дуусахад 6 тойрог үлдээд байгаа энэ мөчид лигийг Боруссиа Дортмунд 63 оноогоор тэргүүлж байгаа бол Байерн Мюнхэн 60 оноогоор удаалж байгаа юм. Ирэх дөрөвүгээр сарын 11-нд лигийг тэргүүлэгчид хоорондоо тулах юм. Ийнхүү өнгөрсөн жил алдаад байсан аваргийн царыг дахин өргөх боломж Байернд олдлоо.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж