Тэгвэл сумогийн их аваргын тоог “Монголын залуу тун удахгүй нэмэхнээ” гэх таатай мэдээ чих дэлсэх болов. Энэ хүчтэн бол Какүрюу Ананд. Өнгөрсөн башёд Монгол бөхөөр бол үзүүрт үлдэж өөрийгөө харуулсан. Үнэхээр хэний ч харааг булааж байгаа Анандыг даруухан, гүндүүгүй зан нь дэндсэн жинхэнэ Монгол эр хүн гэдэг. Их аварга Д.Дагвадорж, М.Даваажаргал гээд л эртэй бяртай, хүчтэй ах нарийнхаа араас шил даран гарч ирж буй Анандыг бөхийн хорхойтонууд нь нь ам уралдан магтаж байдагийн учир энэ биз ээ. Ямартаа ч Монголын цог золбоот залуусын төлөөлөл болсон түүнийг сумогийн дэвжээнд нэрээ мөнхөлсөн Их аварга болж, эх орнынхоо нэрийг дахин цуурайтуулахыг тун удахгүй харах нь бололтой.
Тун удахгүй тэр
Арлын орны үндэсний бөх сумогийн дэвжээг Ар Монголын эр бяр тэгширсэн хүчтэнүүд жинхэнэ утгаараа байлдан дагуулсаар л байна.
Эх сурвалж: http://www.grandnews.mn