Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр 11.00 цагт Дээд шүүхийн хурлын танхимд мэдээлэл хийнэ. Тус шүүх байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, зарим хэрэг маргааны талаар мэдээлэл өгөх аж. Тухайлбал тус шүүхээр шийдвэрлэгдэж буй хэргүүдээс ашигт малтмал, татвар, бүртгэлтэй холбоотой хэрэг маргааны талаар сонирхсон мэдээллээ авч болох юм байна. Мэдээллийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт хийнэ.
С.Отгон