Мегарачууд ба Хагас Арал

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Мегарачууд ба Хагас Арал

2.Бослого ба Нүүдэл

Өмнөх бичлэгтээ үймээн самуун их гарах болсон тухай бичээд дуусгасан. Харин одоо үргэлжлүүлж бичье.

Урьд олон жижиг үймээн энэ тэнд болдог байсан бол сүүлдээ ард түмэн зохион байгуулалтанд орж эхлэсэн байна. МЭӨ 636-632 хооронд энэ бослогуудын толгойд Теран болохыг хүссэн Мегарагийн Килон байв. Теагинэсийн хүргэн болон Килон өөрийн эд хөрөнгө болон хадам аавынхаа цэргийн хүчинд маш их итгэж байв. Мөн тэрээр МЭӨ 640 онд болсон эртний Олимпд үзүүлсэн амжилт нь түүнийг ард түмний дунд их нэр хүндтэй болгосон байж. Өөрийн болон ард түмний хүчинд итгэсэн Килон Атинагийн эсрэг томоохон хэмжээний бослого зохион байгуулсан боловч ялагдаж уг бослогод оролцсон Мегара ихэнх хэсэг нь үхсэн байна. Энэ бослогийн дараа Атина өөр шинэ бослогуудаас урьдчилан сэргийлэх зорилгоор улс төр болон нийгэмийн олон шинэчлэл хийж эхлэсэн боловч Мегарачууд өмнөх ялагдлаа хүлээн зөвшөөрөх дургүй байсан учраас дараагийн бослогод бэлтгэж эхлэв. Мегара бол гадаад худалдаандаа бусад Грекийн хот улсуудаас хамаагүй илүү амжилттай байж. Тиймээс ч хэдхэн жилийн дотор худалдааны орлогоороо Атина болон бусад хот улсуудаас хэд дахин илүү болж иржээ. Атина ч Мегарагийн энэ сэхэлтэнд зүгээр суусангүй Мегарад олон улсын худалдааны хориг тавьжээ. Энэ хориг ч үр дүнгээ өгч Мегарагийн иргэд ядуурах болов. Дахин зэвсэгт бослого эхлэв. Гэвч уг бослого ч мөн ялагдалаар дуусав. Үүний дараа Атина Мегараг бүхий л талаар хааж боох болов. Одоо Мегарачууд хоёрхон л зам үлдсэн байв. Эцсээ хүртэл тэмцээд үхэх эсвэл өөр газарлуу нүүх.

Безас ба Нүүдэл

Эхлээд Безасын тухай бичсэн нь дээр байх. Безас бол Безантион хотын үүсгэн байгуулагч юм. Безантион бол одоо миний бичээд байгаа Станбулын Түүхт Хагас Арал юм. Домгоор бол Безасын эмэг эх Ио нь Мөрөн голуудын бурхан Инахосын охин юм. Бурхадын хаан болох Зэүс (Zeus) Иод дурлаж эхнэр Херагаасаа нууцаар Иотой уулзах болжээ. Тэдний дундаас Керойсса нэртэй охин төржээ. Тэр охин нь нас биенд хүрээд Далай тэнгисийн бурхан Поседонтой гэрлэж Безасыг төрүүлжээ.
Безас бол дайн тулаанд ялагдсан Мегарачуудыг энэ хэцүү үеээс нь авч гарч дахин сэргэн мандуулсан удирдагч юм.

Нэгэн шөнө, Безас болон түүний туслахууд цаашид яах талаараа ярилцаж байв. Эндээ үлдээд бүгд баатарлагаар үхэх үү, эсвэл эндээсээ нүүх үү? гэсэн хэцүү сонголт тэдний өмнө байв. Ихэнх удирдагчид эндээ үлдээд нэр төртөйгөөр байлдаад үхэх замыг илүүд үзэж байв. Безасын хувьд нүүхийг илүүд үзэж байв. Удаан мараглдсаны эцэст тэд бурхадын хаан Зэүсээс асуухаар болов. Маргааш нь Безас болон бусад удирдагчид бурхадын өргөөнд очин, өргөл барин асуужээ. Зэүст хандан Безас өөрсдийгөө ямар агуу түүхтэй ард түмэн болохоо, ямар дайн тулаанд ялж гарч байсанаа, олон улсын худалдаанд ямар их амжилт гарсанаа, мөн үргэлжлүүлэн дайнд хэрхэн яладсанаа, дайны дараа шатсан гэр, үxсэн хүү, аавууд, хүчиндүүлсэн эхнэр, охидын тухай ярив. Бусад удирдагчид нэр төртөйгөөр үхэхийг илүүд үзэж байгаа, энэ нь Мегарачуудын хувьд мөхөл болох тухай Зэүс хандан ярив. Энэ ярианы дараа зөнч Аполлон тэднийг сохоруудын хотын эсрэг талд байрлах хагас аралд суурьшихыг зөвлөв.

*Тэр үед бурхад болон жирийн иргэд хоорондын харилцах гүүр нь зөнчид болдог байв. Аполлон тухайн үедээ их алдартай зөнч байсан.

http://oluul.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж