Мъянмарын сөрөг хүчин үнэмлэхүй ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Мъянмарын сөрөг хүчин үнэмлэхүй ялалт байгууллаа

Мъянмарт өчигдөр парламентын ардчилсан сонгууль болж, сөрөг хүчин үнэмлэхүй ялалт байгууллаа. Мъянмарын сөрөг хүчний нам Ардчиллын төлөө үндэсний Лигийнхэн урьдчилсан байдлаар парламентын 45 суудлын 44-ийг авсан байна. Тус улсын парламент 664 суудалтай ба түүнээс 45-д нь нөхөн сонгууль зарласан юм. Намын тэргүүн нь 15 жил гэрийн хорионд суусан сөрөг хүчний нэртэй лидер, Нобелийн шагналт хатагтай Аун Сан Су Ки юм. Хатагтай Аун Сан Су Ки өөрөө сонгогчдын 80 хувийн санал авсан байна.

Ялалтын талаар Ардчиллын төлөө үндэсний Лиг намын төлөөлөгч Со Вин мэдээлжээ. Сонгуульд улс төрийн 17 намын 157 нэр дэвшигч өрсөлдсөн байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж