Гарын бугуйнд зүүсэн бугуйвч нь тухайн хүний биеийн байдлын тухай мэдээллийг дамжуулна. Бугуйвч нь цусны даралт, судасны цохилт болон бусад үзүүлэлтүүдийг заадаг аж. Авсан мэдээллүүд багажанд байгаа SIM-чипийн туслалцаатайгаар гар утасны холбооны сүлжээгээр диспетчерийн төв рүү дамжина. Тэнд мэдээллийг автоматаар боловсруулна, хэрэв үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд аюул заналхийлж байвал уг дохиог эмнэлгийн ажилтанд дамжуулна.
Зохион бүтээгчид өвчтөнийг ажиглахад тэдний бүтээл ашиг тус болно гэдэгт итгэл дүүрэн байна. Энэхүү бүтээгдэхүүнийг эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа болон гэртээ байгаа өвчтөнүүд төдийгүй, настай ганц бие хүмүүсийн биеийн байдалд хяналт тавих зорилгоор ашиглаж болох юм.
Өмнө нь ростовын “Градиент” хүрээлэнгийн мэргэжилтэнүүд хөгшин настай хүмүүст зориулан ийм маягийн 24 цагийн эмнэлэгийн зайны туслалцааг ажиллуулж байсан юм. Тусламж нь “Опека” /“халамж “/ нэртэй байсан юм.