Волейболын ОААШТ-ийн талаар мэдээлэл хийнэ | News.MN

Волейболын ОААШТ-ийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Волейболын ОААШТ-ийн талаар мэдээлэл хийнэ

Спортын төв ордны 303 тоот хурлын танхимд өнөөдөр /2012.04.02/ 11.00 цагт Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын хоёрдугаар тэмцээний Зохион байгуулах хорооны хурал болно.

Хуралдааныг Улсын их хурлын гишүүн, Зохион байгуулах хорооны дарга, Монголын Волейболын Холбооны хүндэт ерөнхийлөгч С.Ламбаа удирдан хийнэ. Хуралдаанд Зохион байгуулах хорооны гишүүд, БТСГ, МОСХ, МВХ-ны удирдах ажилтнууд оролцох бөгөөд тэмцээний бэлтгэл ажил, Монголын баг тамирчдын бэлтгэл, цугларалтын талаар мэдээлэл өгөх ажээ.

Т.МАША

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Голомт 2012-04-02 68.12.21.62

Голомт юу болоод байнаа Гадаад картийн гvйлгээ болохгvй 2 хонолоо Би Америкаас бичиж байна Их ажил алдаж хохирч байгааг хэн хариуцах вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж