засаг төр хямралын эсрэг сангийнхаа хөрөнгийг 800 тэрбум евро болгон
нэмэгдүүлэхээр тохиролцов. Өмнө нь эрх баригчид нэг их наяд евро
бүрдүүлэх боломжийн талаар ярилцаж байсан ч Герман тэр хэмжээг
санхүүгийн зах зээл тогтворжиж буй нөхцөлд арай хэтэрсэн тоо гэж үзлээ.
Европ нэг их наядыг гаргах нь Олон улсын валютын санд G20 нэгдлийн
орнуудын зүгээс нэмэлт санхүүжилт хийх нөхцөл нь байлаа.
хямралтай тэмцэх сангийн хөрөнгө 500 тэрбумаас 800 тэрбум евро болтол
нэмэгдэнэ. Ийм төлөвлөгөөг өнгөрсөн баасан гаригт евро бүсийн Сангийн
сайд нар тохиролцон зөвшөөрчээ. Энэ хөрөнгийг Европын тогтвортой
байдлын механизмын (European Stability Mechanism, ESM) 500 тэрбум евро
ба Грек, Ирланд, Португалид туслахаар амласан Европын санхүүгийн
тогтворжилтийн сангийн (EFSF) 200 тэрбум евро мөн Грект өгсөн хоёр
талын зээлийн 53 тэрбум евро болон Европын холбооноос Грект тусалсан 48
тэрбум евро зэрэг бүрдүүлж байна.
Ийм маягаар 800 тэрбумын 300
нь амласан буюу өмнө өгсөн зээлийн мөнгө байгаа учраас шинэ хөрөнгийн
хэмжээ нь зөвхөн хагас их наяд евро болж байна. Гэхдээ нийт хөрөнгө
үүнээс бага байж болох байлаа. Европын улстөрчид Грек, Португали,
Ирландад олгосон ESM-ийн 200 тэрбум еврог оруулах боломжийн талаар авч
үзсэн байлаа.
Байнгийн ажиллагаатай хэрэгсэл болох ESM-ийг
бүрэлдүүлэх ажиллагааг хурдасгахаар Еврокомисс шийдлээ. Энэ сан нь 2012
оны долдугаар сарын 1-нээс эхлэн ажилдаа орох бөгөөд түүний
хөрөнгөжүүлэлтийг 2014 оны дунд үе гэхэд хийж дуусгасан байх ёстой. Түр
хугацааны механизм EFSF нь шинэ сантай зэрэгцэн 2013 оны дунд үе хүртэл
ажиллан ESM санг “бүрэн хүчээ авахад нь” туслахаас гадна евробүсийн
орнуудыг хямралын давталтаас хамгаалах үүрэг хүлээсэн байгаа. Одоо EFSF
сангийн хуримтлал 240 тэрбум еврог нь Испани, Италийн байдал хурцатбал
хэрэглэхээр хадгалах болно гэж Евро бүлгийн баримтуудад өгүүлснийг
Financial Times сонин иш татан бичсэн байна.
“Европын холбоонд
эдгээр мөнгө нь ОУВС-гийн дэмжлэгийн хамт Европын томоохон эдийн засгууд
болох Испани, Италийн байдалд том асуудал гарлаа гэхэд ойрын гурван
жилийн дотор хангалттай. Тэдэнд тусламж хэрэгүй болно гэж найдацгаая”
хэмээн Commerzbank банкны ерөнхий эдийн засагч Кристоф Вейл онцолжээ.
Найман
зуун тэрбум евро нь дэлхийн хямралын шинэ давалгааг гаргуулахгүй байх
үүднээс ОУВС-д 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах итгэлийг евробүсэд
багтдаггүй орнуудад өгөх ёстой мөн бусад орнуудад дэлхийн эдийн засгийг
дэмжихэд хувь нэмрээ оруулахад бэлэн гэснийг нь хангаж өгнө хэмээн
Европын улстөрчид найдаж байна. Харин эдийн засагчид нь энд эргэлзээтэй
байгаа. Энэ шийдвэр нь зах зээлийг бүрэн тайвшруулахад хангалттгүй гэж
Berenberg Bank банкны ерөнхий эдийн засагч Холгер Шмидинг өгүүлж байна.
Хөрөнгө оруулагч нар өмнө Еврокомиссийн санал болгож байснаар хямралын
эсрэг санг 940 тэрбум евро болгоно гэж хүлээж байсан юм. Мөн сангийн
хөрөнгийг нэг их наяд евро болгох асуудал ч хэлэлцэгдэж байлаа.
Хоёрдугаар
сард Мехикод болсон G20 нэгдлийн орнуудын саммит дээр Сангийн сайд нар
нь Европын холбооны орнууд өөрийн хямралын эсрэг сангийнхаа хөрөнгийг
нэмсэний дараа Олон улсын валютын сангийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ
гэсэн байв. Европын холбоо ОУВС-гийн санхүүжилтийг нэг их наяд ам.доллар
хүргэх санал тавьсан байлаа. Гэвч Европын сангийн хөрөнгийг хэтэрхий
ихээр өргөжүүлэхийн эсрэг Герман зогсож, зах зээл аажмаар тогворжиж
байгаа учраас тийм их мөнгө хэрэггүй гэсэн байв. “Сангийн хэмжээг биш
харин түүний ажиллагааны чанарын асуудалд анхаарлаа төвлөрүүлэх ёстой.
800 тэрбум евро нь евро бүсэд итгэлийг эргүүлэн авчрах “сайн шийдвэр””
гэж ХБНГУ-ын Сангийн яамны Төсвийн бодлогын газрын тэргүүн Людгер
Шукнехт хэлсэн байна.
Евро бүлгийн Санхүүг тогтворжуулах
сангуудын хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан шийдвэрийн дараа баасан
гаригт евро мөнгөний ханш нэмэгдсэн байлаа.