”Аэромонголиа” мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

”Аэромонголиа” мэдэгдэл гаргав


2012 оны 03 сарын 30 өдөр

“Аэромонголиа” ХХК-ийн 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ОюуТолгой- Улаанбаатарын чиглэлийн MNG-96 аялалын дугаартай Фоккер-50 агаарын хөлөг нь Оюу Толгойн нисэх буудлаас хөөрөхдөө цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, хөндлөнгийн салхины өрөвсөлд орж хөөрөх буух зурвасаас гарч улмаар нислэг саатсан болно.

Тухайн үед нисэх багийн гишүүд зөв шийдвэр гаргаж ажилласаны үр дүнд аливаа эрсдэлээс сэргийлж чадлаа. “Аэромонголиа” ХХК-ийн зүгээс нийт зорчигч, үйлчлүүлэгч нараасаа хүлцэл өчиж байна.

“АЭРОМОНГОЛИА” ХХК
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж