Ийм маягаар 800 тэрбумын 300 нь амласан буюу өмнө өгсөн зээлийн мөнгө байгаа учраас шинэ хөрөнгийн хэмжээ нь зөвхөн хагас их наяд евро болж байна. Гэхдээ нийт хөрөнгө үүнээс бага байж болох байлаа. Европын улстөрчид Грек, Португали, Ирландад олгосон ESM-ийн 200 тэрбум еврог оруулах боломжийн талаар авч үзсэн байлаа.
Байнгийн ажиллагаатай хэрэгсэл болох ESM-ийг бүрэлдүүлэх ажиллагааг хурдасгахаар Еврокомисс шийдлээ. Энэ сан нь 2012 оны долдугаар сарын 1-нээс эхлэн ажилдаа орох бөгөөд түүний хөрөнгөжүүлэлтийг 2014 оны дунд үе гэхэд хийж дуусгасан байх ёстой. Түр хугацааны механизм EFSF нь шинэ сантай зэрэгцэн 2013 оны дунд үе хүртэл ажиллан ESM санг “бүрэн хүчээ авахад нь” туслахаас гадна евробүсийн орнуудыг хямралын давталтаас хамгаалах үүрэг хүлээсэн байгаа. Одоо EFSF сангийн хуримтлал 240 тэрбум еврог нь Испани, Италийн байдал хурцатбал хэрэглэхээр хадгалах болно гэж Евро бүлгийн баримтуудад өгүүлснийг Financial Times сонин иш татан бичсэн байна.
“Европын холбоонд эдгээр мөнгө нь ОУВС-гийн дэмжлэгийн хамт Европын томоохон эдийн засгууд болох Испани, Италийн байдалд том асуудал гарлаа гэхэд ойрын гурван жилийн дотор хангалттай. Тэдэнд тусламж хэрэгүй болно гэж найдацгаая” хэмээн Commerzbank банкны ерөнхий эдийн засагч Кристоф Вейл онцолжээ.
Найман зуун тэрбум евро нь дэлхийн хямралын шинэ давалгааг гаргуулахгүй байх үүднээс ОУВС-д 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах итгэлийг евробүсэд багтдаггүй орнуудад өгөх ёстой мөн бусад орнуудад дэлхийн эдийн засгийг дэмжихэд хувь нэмрээ оруулахад бэлэн гэснийг нь хангаж өгнө хэмээн Европын улстөрчид найдаж байна. Харин эдийн засагчид нь энд эргэлзээтэй байгаа. Энэ шийдвэр нь зах зээлийг бүрэн тайвшруулахад хангалттгүй гэж Berenberg Bank банкны ерөнхий эдийн засагч Холгер Шмидинг өгүүлж байна. Хөрөнгө оруулагч нар өмнө Еврокомиссийн санал болгож байснаар хямралын эсрэг санг 940 тэрбум евро болгоно гэж хүлээж байсан юм. Мөн сангийн хөрөнгийг нэг их наяд евро болгох асуудал ч хэлэлцэгдэж байлаа.
Хоёрдугаар сард Мехикод болсон G20 нэгдлийн орнуудын саммит дээр Сангийн сайд нар нь Европын холбооны орнууд өөрийн хямралын эсрэг сангийнхаа хөрөнгийг нэмсэний дараа Олон улсын валютын сангийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ гэсэн байв. Европын холбоо ОУВС-гийн санхүүжилтийг нэг их наяд ам.доллар хүргэх санал тавьсан байлаа. Гэвч Европын сангийн хөрөнгийг хэтэрхий ихээр өргөжүүлэхийн эсрэг Герман зогсож, зах зээл аажмаар тогворжиж байгаа учраас тийм их мөнгө хэрэггүй гэсэн байв. “Сангийн хэмжээг биш харин түүний ажиллагааны чанарын асуудалд анхаарлаа төвлөрүүлэх ёстой. 800 тэрбум евро нь евро бүсэд итгэлийг эргүүлэн авчрах “сайн шийдвэр”” гэж ХБНГУ-ын Сангийн яамны Төсвийн бодлогын газрын тэргүүн Людгер Шукнехт хэлсэн байна.
Евро бүлгийн Санхүүг тогтворжуулах сангуудын хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан шийдвэрийн дараа баасан гаригт евро мөнгөний ханш нэмэгдсэн байлаа.