Конгресс Обамаг ойлгосонгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Конгресс Обамаг ойлгосонгүй

АНУ-ын Конгрессийн спикер Жон Бейнер ерөнхийлөгч Барак Обамагаас тайлбар шаардлаа. АНУ-ын Конгрессийн спикер Жон Бейнер ерөнхийлөгч Барак Обамагаас Оростой Пуужингийн довтолгооны системийн талаар уян хатан харьцана гэж амласаны төлөөх тайлбарыг шаардлаа. Хууль тогтоох байгууллагаас Цагаан ордонд ирүүлсэн захидалдаа Обамагийн хэлэлцээрийн сэтгүүлчдийн сонссон төгсгөлийг “аймшигтай дохио” гэж спикер нэрлэсэн байв.

АНУ-ын Конгрессийн спикер Жон Бейнер ерөнхийлөгч Барак Обамагаас Дмитрий Медведевтэй хийсэн Сөүлийн ярилцлаганд тайлбар өгөхийг шаардсан байна. Арваннэгүгээр сард хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа суухаар найдаж байгаа Обама тэр үе хүртэл завсарлага гуйгаад сонгуулийн дараа Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн хэлэлцээрт уян хатан хандана гэдгээ Оросын лидерт амласан байв. Хоёр ерөнхийлөгчийн ярианы төгсгөлийг сэтгүүлчид санамсаргүй сонсоод түүнийг ил гаргажээ. Ямар янзын уян хатан байдал гаргахаа талууд тогтоогүй байв. Обама буулт хийх ёсгүй бөгөөд асуудлыг Конгресстай хэлэлцэх ёстой ба “АНУ-ын Пуужин довтолгооноос хамгаалах системийн талаар барьж байгаа бодлого хөдлөшгүй гэдгийг оросуудад шууд сануулж байх хэрэгтэй” хэмээн Бейнер үзэж байна.

“Оросуудын лидерүүдийн утгагүй амбицийг хөхиүлэн дэмжихээр  манай ПДХС-ийн хөтөлбөрөөр сонгуулийн дараа “их уян хатан хандана” хэмээн та амлаж байгаа нь манай үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөн манай бүх холбоотнуудад Оростой хийж байгаа ачаалал бууруулах бодлого үр дүнгүйг харуулж өглөө” хэмээн спикер захидалдаа бичжээ.

Конгрессийн зөвшөөрөлгүйгээр Засгийн газар Америкийн ПДХС-ийн боломжийг бууруулах ямар нэгэн гэрээ хэлцэлд орж болохгүй гэсэн хуулийг Төлөөлөгчдийн танхим саяхан баталсныг Бейнер бас сануулсан байв.

Обамагийн амлалт сонгуулийн кампани хүчээ авч байгаа цагаар бүгд найрамдахчуудын зүгээс томоохон шүүмжлэлтэй учирлаа. Өнгөрсөн лхагва гаригт Конгрессийн бараг бүх бүгд найрамдахчуудын жигүүрийнхэн ерөнхийлөгчид захидал илгээн Орост буулт хийх нь АНУ-ын аюулгүй байдалд занал хийсэн хэрэг гэв. Обаматай өрсөлдөгч бүгд л энэ хэргийг өлгөн авч өөрсдийн ашиг тусын тулд ашиглаж байна. Тэдний мэдэгдлээс хамгийн дуутайг нь Оросын эсрэг үзэл бодлоороо алдартай Митт Ромни хийлээ. Одоо Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшихээр чармайж байгаа Массачусетс мужийн захирагч асан Оросыг “хамгийн аймшигтай тоглогч нарыг дэмждэг нэг дугаартай дайсан” гэж нэрлэжээ. Москва ба Вашингтон түүний мэдэгдэлд нэлээдгүй хатуу хандлаа. Медведев түүнд хуанли эргүүлэн хүйтэн дайн хэзээ төгссөнийг харахыг сануулав. Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни Ромнийн хэлснийг “замбраагүй” гэж нэрлэсэн байв. “Пуужингийн довтолгооны систем болон Сирийн гэх мэтийн асуудлаар бидэнтэй санаа бодол зөрж байгаа ч Орос бол маш чухал чиглэлүүдээр хамтран ажиллаж байгаа улс юм” хэмээн Карни мэдэгджээ.
 
Обамагийн хуучны өрсөлдөгч бүгд найрамдагч Жон Маккейн өөрийн ээлжид Оросыг дайснаа гэж үзээгүй харин “стратегийн асуудал” ба “хүч нөлөөгөө алдаж байгаа” гэжээ. “Тэд стратегийн өдөөсөн дуудлага хийн өөрийн иргэдийг хөнөөж буй Башар Ассадад зэр зэвсэг нийлүүлсээр байна. Тэд Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг бүтээхийн эсрэг байсаар байгаа мөн харгис дэглэм хэрээр байна” хэмээн Маккейн хэлсэн байв.  

Ш.МЯГМАР

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж