Улаанбаатарт 1 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 1 хэм хүйтэн байна



2012 оны 04 дүгаар сарын 2-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

 
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байв. Даралт өдөртөө тогтвортой байна.

2012 оны 4 дүгээр сарын 3-наас 4 дүгээр сарын 7-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд  баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 3-4нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 6-нд баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр  хүрч ширүүсч шороон шуурга шуурна.  Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15  градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэн байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

http://www.tsag-agaar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж