”Скай Резорт”-д гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.01-нд нийтлэгдсэн

”Скай Резорт”-д гал гарчээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богд уулын аманд байрлах "Скай Резорт"-д цанын  баазад гал гарчээ. Гал өнөөдөр 11.00 цагийн орчим гарсан бөгөөд  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 10 дугаар ангийнхан ажиллаж, галыг газар авахаас нь өмнө бүрэн унтраажээ.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр тус цанын баазын цэвэрлэх байгууламжид гал гарч, шатсан байна. Гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж  байгаа аж. Дээрх нөхцөл байдлаас үүдэн "Скай Резорт"-д үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг нэвтрүүлэлгүй буцаажээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж