
Хонконгийн APT Satellite Company энэ хиймэл дагуулыг Францад хийлгэсэн ажээ. Хятадын баруун өмнөд хэсэгт байдаг Сичан пуужин хөөргөх талбайгаас орон нутгийн цагаар 18.27 цагт Long March-3B пуужингаар APSTAR-7 хиймэл дагуулыг тойрог замд оруулсан байна.
APSTAR-7 хиймэл дагуул 16 жил ажиллах бөгөөд энэ хиймэл дагуулын ажиллах хугацаа нь дууссаны дараа APSTAR-2R хиймэл дагуул мэдээлэл өгөх юм. Хиймэл дагуул Ази, Ойрхи Дорнод, Африк, Австрали болон Европын орнуудад үйлчлэх хүрээтэй бөгөөд теле болон видео мэдээлэл дамжуулах хүчин чадалтай юм байна.
Н.Тунгалаг