Монгол Улсын Ерөнхийлөгч маргааш өглөө ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.01-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч маргааш өглөө ирнэ

ХБНГУ-д хийж байгаа төрийн айлчлал нь өнөөдөр өндөрлөж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш өглөө эх орондоо ирэхээр болжээ.

Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээний уулзалт, яриа хэлэлцээнүүдийн үер Ашигт малтмал олборлох, боловсруулах салбарт хоёр орон стратегийн түншлэл тогтоож байгааг хоёр тал санал нэгтэй тэмдэглэж зарим тодорхой саналыг ажил хэрэг болгох асуудлыг хөнджээ. Тавантолгойн ордыг түшиглэсэн коксын үйлдвэр байгуулах, нүүрс шингэрүүлж түлш гаргах чиглэлээр  хамтран ажиллах боломжтойг хоёр тал харилцан санал нэгтэй ярилцсан байна. Өнөөдөр айлчлалын төгсгөлийн арга хэмжээнүүд үргэлжилж буй ажээ.

Монгол Улсын Ерөнхийлгч нөгөөдрөөс Киргиз улсад айлчлах юм.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж