Леди Гага Азийн орнуудаар аялан тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.04.01-нд нийтлэгдсэн

Леди Гага Азийн орнуудаар аялан тоглоно

Дуучин Леди Гага энэ дөрөвдүгээр сарын 27-ноос Азийн орнуудаар аялан тоглож эхэлнэ. Дуучин хамгийн түрүүнд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод очих бөгөөд Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд дуулах юм.

Харин 18 нас хүрсэн өмнөд солонгосчууд Леди Гагаг дуулахыг сонсох боломжтой аж. Учир нь Өмнөд Солонгосын Засаг Захиргаанаас насанд хүрээгүй хүүхдүүдийг дуучны концертыг үзэж болохгүй гэж шийдвэрлэсэн гэнэ.

"Hyundai Card" компани тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд хэт хуучинсаг төрийн бус байгууллагууд болон христийн бүлэг энэ концертийг цуцлахыг шаардаж байсан юм. Учир нь дуучин өөрийн хувцас болон шоуны зарим элементээр шашныг элэглэсэн болон ижил хүйстнүүдийг дэмжсэн гэж тэд хэлсэн ажээ.

Одоогоор концертын 45 мянган билет зарагдаад байгаа бөгөөд билетний үнэ 50-110 ам.доллар байгаа юм. Харин насанд хүрээгүй хүүхдүүд аав ээжийнхээ картаар билет авсан байж магадгүй учир цэнгэлдэх хүрээлэнд үзэгчдийг ороход бичиг баримт шалгах аж. Хэрэв хүүхдүүд байх юм бол "Hyundai Card" компани мөнгийг нь буцаан өгөх гэнэ.

Харин зарим залуу хүмүүс Засаг Захиргааны дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд бид 2012 онд амьдарч байна. Хүн юу үзэж харахаа өөрсдөө шийдэх хэрэгтэй. Бидэнд Засгийн Газрын зөвөлгөө хэрэггүй хэмээн бичиж байгаа юм.

Леди Гага дараа нь Хонконг, Япон, Сингапур болон Шинэ Зеландид очиж дуулах юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж