Хошин урлагийн наадам 75 мянгаар үнэлэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.01-нд нийтлэгдсэн

Хошин урлагийн наадам 75 мянгаар үнэлэгджээ

Монголын хошин урлагийн жүжигчдийн анхдугаар их наадам өнөөдөр инээдмийн баяраар болох гэж байна.  Монголын хошин урлагийн бүх хамтлаг, продакшнууд оролцож, уран бүтээлээ хүргэхийн ялдамд уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэн сонирхуулна гэж байгаа.  Монголын хошин урлагийн алтан үеийн жүжигчид болох Н.Цэвээнравдан, Г.Дашхүү, Л.Жанчивдорж, Л.Латиф, Д.Батсүх  нарын гэгээн дурсгалыг хүндэтгэж Б.Батзаяа, Д.Сосорбарам, Б.Туяа, Л.Чаминчулуун, Д.Жагдаг нарын шилдэг уран бүтээлчдэдээ хүндэтгэл үзүүлнэ гэхээр аятайхан наадам болох юм шиг.

Соёлын төв өргөөнд ганцхан удаа гэж сурталчлаад буй эл тоглолтын тасалбар 75 мянган төгрөгийн үнэтэй аж.
Тоглолтоос олсон бүх орлогын ЭНЭШТ-д эмчилгээний аппарат, хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмж авахад хандивлах юм байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж