Азийн аваргад өрсөлдөх волейболчдыг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.01-нд нийтлэгдсэн

Азийн аваргад өрсөлдөх волейболчдыг танилцуулна

Манай эх оронд болох Азийн Оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээн эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Дөрөвдүгээр сарын 09-15-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болох тус тэмцээнд өрсөлдөх Монголын шигшээ багийн тамирчдын танилцуулах ёслол, хэвлэлийн бага хурал маргааш 11.00 цагаас Спортын төв ордны 303 тоотод болно.

Тус тэмцээнийг Монгол Улсад зохион явуулахыг Азийн оюутны спортын холбооны Ерөнхий Ассамблейн хурлаас шийдвэрлэж, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 07 сарын 27-ны өдрийн 242 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 435 тоот тушаал гаргасан юм.

Дашрамд сонирхуулахад, Азийн аваргын тэмцээнийг “Боловсрол суваг” телевиз, “Sport box” телевиз, “Eagle News”  телевиз шууд дамжуулах эрхээ авч, урьдчилсан реклам зар, сурталчилгаагаа хоёрдугаар сарын 20-ноос цацаж эхлээд байна.

С.Сүндэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж