
Тус тэмцээнийг Монгол Улсад зохион явуулахыг Азийн оюутны спортын холбооны Ерөнхий Ассамблейн хурлаас шийдвэрлэж, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 07 сарын 27-ны өдрийн 242 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 435 тоот тушаал гаргасан юм.
Дашрамд сонирхуулахад, Азийн аваргын тэмцээнийг “Боловсрол суваг” телевиз, “Sport box” телевиз, “Eagle News” телевиз шууд дамжуулах эрхээ авч, урьдчилсан реклам зар, сурталчилгаагаа хоёрдугаар сарын 20-ноос цацаж эхлээд байна.
С.Сүндэр