Өнгөрсөн нэгдүгээр сард тавин насны ойгоо тэмдэглэсэн Жим Керри дахин гэрлэхээр шийдсэн бөгөөд энэ нь түүний гурав дахь албан ёсны гэрлэлт болох юм. Одоо 23 настай Анастасия жүжигчний шархалсан зүрхийг эдгээсэн гэж Жим Керри хэлсэн ажээ. Жим сүйт бүсгүйдээ 100 мянган ам.долларын үнэтэй бөгж бэлэглэсэн байна. Анастасия Жим Керри нар одоо хуримандаа бэлдэж эхэлсэн гэнэ.
2010 оны дөрөвдүгээр сард фотомодель Женни Маккартигаас салсны дараа Жим Керри дахин хэзээ ч гэрлэхгүй гэж хэлж байсан юм. Тэд хамтдаа таван жил амьдарсан ажээ. Харин тэр намраа Жим Керри оюутан Анастасиятай болзож эхэлсэн байна. Бүсгүйн наргианч хөгжилтэй зан Жим Керрид үнэхээрийн таалагддаг бөгөөд тэд хамтдаа байхдаа нулимсаа гартал инээлддэг гэнэ.
Хэзээ ч гэдэг үгийг хэзээ ч битгий хэл Жим Керри.