Мъянмарт парламентын сонгууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.01-нд нийтлэгдсэн

Мъянмарт парламентын сонгууль эхэллээ

Мъянмар улсад өнөөдөр парламентын сонгууль эхэллээ. Орон нутгийн цагаар өглөөний 06.00 цагт сонгууль эхэлж 6,4 сонгогч парламентын 45 суудлын төлөө нэр дэвшигчдэд санал өгч байна. Улс төрийн 17 намаас нэр дэвшсэн 157 нэр дэвшигч 45 суудалд өрсөлдөж байгаа юм. Нийслэл Янгон хотод нэг сая гаруй сонгогч зургаан тойрогт санал өгч байна. Эрх баригч Холбооны эв нэгдэл, хөгжлийн нам, сөрөг хүчин болох Ардчиллын төлөө Үндэсний Лигийн нам гол өрсөлдөгчид юм.

Уг сонгуульд сөрөг хүчний нэртэй зүтгэлтэн, гэрийн хорионд 20 шахам жилийг өнгөрүүлсэн хатагтай Ан Сан Су Ки өрсөлдөж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж