Холливудын жүжигчин Натали Портман одоо арван сартай хүүгийнхээ зургийг ер нийтэлдэггүй байсан ч саяхан хүүгээ тэвэрч яваад гэрэл зургийн дуранд өртсөн байна.
Жүжигчин бүсгүй хүү Алефтайгаа хамт Оранж Кантри хотын захаар явж байгаад папараци нарын хараанд өртжээ. Портман утсаар хэн нэгэнтэй яриад сүүдэр газар бараадан зогсч байсан учир зургийг нь авч байгааг анзаараагүй байна.
Одоо 30 настай Натали Портман жилийн өмнө Бенжамин Мильпьетэй нууцаар гэрлэсэн гэсэн яриа байдаг юм. Учир нь тэд гэрлэснээ албан ёсоор зарлаагүй ажээ. Харин үнэт эдлэлийн дархан Жейми Вольф хэлэхдээ Бенжамин Мильпье хуримын хоёр бөгж хийлгэсэн, Наталигийн бөгжинд эртний том доржпалам чулуу шигтгэсэн гэжээ.
Н.Тунгалаг