Тэрээр 2003 оны Улсын их баяр наадмаар Увс аймгийн Наранбулаг сумын харъяат, Монгол Улсын Гавъяат тамирчин, Монгол Улсын аварга Одвоогийн Балжиннямаар тав давж Улсын начин цол хүртсэн түүхтэй.
Барилдааны нээлтэд Дорнод нутаг клубын үүсгэн байгуулагч Санжмятавын Отгонбаатар, Дорнод нутаг спортын нэгдсэн холбооны тэргүүн Д.Батжаргал, Дорнод аймгаас төрөн гарсан Улсын начин Г.Пүрэв-Очир, М.Чимэддорж, Д.Цогзолдорж нар оролцлоо.
Барилдаанд Дорнод аймгийн харъяат хүчит 32 бөх зодоглосноос Цагаан-Овоо сумын харъяат, аймгийн заан Мөнхбат түрүүлж, Аймгийн арслан Б.Батхуяг үзүүрлэн Цагаан-Овоо сумын харъяат Аймгийн арслан Г.Түмэнжаргал, Аймгийн начин Д.Ариунмөрөн нар шөвгөрсөн юм. Дараа сарын барилдааныг Монгол Улсын начин Д.Цогзолдоржийн нэрэмжит болгон зохион байгуулах юм.