
Сүүлийн удаа тийм гамшиг 1946 онд тохиож 8,1 магнитудын газар хөдлөлт болж 35 мянга гаруй орон сууц устаж үгүй болж олон мянган хүний амь нас эрсдэж байжээ.
“Нанкайн хагархай” орчимд дахин газар хөдөлбөл Сикоку арлын Коти орчим хамгийн хүндээр нэрвэгдэх агаад 34,4 метр өндөр давалгаа үүсч болох урьдчилсан таамгийг эрдэмтэд дэвшүүлсэн байна. Эрдэмтэд судалгаагаа эрчимжүүлж, Японы аль хэсэг тийм гамшиг нүүрлэвэл илүү өртөж болохыг тооцоолж байгаа ажээ.
Д.ОЮУН