Сири улс нь соёлын ховор нандин үнэт өв дурсгал олонтой орон бөгөөд дахин давтагдашгүй дурсгалт зүйлс дайны улмаас устаж үгүй болж магадгүй болоод байгаад И.Бокова санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Хэрвээ хөшөө дурсгал устаж үгүй болбол ард түмэнд сэтгэл санааны хувьд хүнд дарамт болно гэж тэрээр хэлсэн байна.
ЮНЕСКО өөрийн мэргэжилтнүүдийг Сири улс руу илгээхэд бэлэн байгааг И.Бокова тэмдэглэсэн байна.
Дэлхийн соёлын өвийн жагсаалтад Сирийн зургаан хөшөө дурсгал бичигдсэн байдаг юм. Дамаскийн хуучин хот, Халебе хотын хуучин дүүрэг, Пальмирийн археологийн өв дурсгал, Босре дахь хуучин хот, Крак-де-Шевелье дэх цайз болон Калъат-Салах-ад-Динийн Саладиний цайз бэхлэлт зэрэг эрт дээр үеийн тосгод дэлхийн соёлын үнэт дурсгалаар бүртгэгдсэн ажээ.
Харин зэвсэгт мөргөлдөөн болж байгаа зарим хот суурингийн сүм хийд, болон цайз бэхлэлтүүд бөмбөгдөлтөд өртсөн гэсэн мэдээ байгаа юм. Түүнчлэн Сирийн эртний түүх дурсгалын үнэт зүйлс зарим улсын зах зээл дээр худалдаалагдаж байж болзошгүй тул Олон Улсын гаалийн байгууллага болон Интерполийг мэдээлэхийг ЮНЕСКО хүслээ.