Ер нь сурна судлана гэдэг чинь яг зарчмын хувьд бол сайн чанарын коопий пааст хийдэг машин болох л явдал юм шиг байшд. Хүний хэлснийг алдаа мадаггүй маш сайн дуурайдаг тотьтой ч зүйрлүүлж болохын. Цаг үедээ өөрсдийн хийхийгээ хийгээд хүн төрөлхтөнд үлдээхийгээ үлдээчихдэг сод ухаант эрдэмтэд, нээлт хийгчдийг бишрэх юм. Яг өнөөгийн бидний хувьд нэгэнт хийчихсэн тэдний мэдлэгийг өөрийн болгож ойлгож, эзэмших л гол асуудал юм. Хүний юм хүнийх л байдаг хойно яг тэр хүмүүс шиг сэтгэж хийсэн бүтээснийг нь ойлгож өөриймшүүлнэ гэдэг ч явдал суудалтай л эд шиг байна шүү. За энэ нэг иймэрхүү.
Доорх видео хичээлийг үзээрэй, би оройд үзэж баахан инээдэг юм. Англи хэл эхлэн сурч байгаа хүнд их хялбар бас сонирхолтой маягаар заасан их энгийн хичээл юм байна лээ. Над бол жул санагдаад байгаан, гэхдээ хөгжилтэй юм болохоор нь өдөрт заавал нэг хэсгийг нь үзчихээд байгаа. Хэл усаа дордуулчихгүй гээд өдөрт нэг, хоёр цаг иймэрхүү юм хийдэг ухаантай. Орчинд нь биш болохоор англиш маань төдийлэн ахицгүй, орчинд нь байгаа хэдий ч со хэлийг сурах сонирхол төдийлэн байхгүй. Нэг тийм өөх ч биш булчирхай ч биш гэдэг шиг англиш нь ч сайжрахгүй со хэл ч дорвитой сурахгүй байна.
Аргентинаас Лондонд англи хэл сурах гэж ирсэн баян айлын хүү, хамт байр хөлсөлж амьдардаг хоёр англи эмэгтэй, тэдний хөрш залуу дөрвийн хоорондох гурвалжин дөрвөлжин хайр сэтгэл болон өдөр тутмын хөгтэй адал явдлаар энгийн үг хэллэг, харилцан яриаг дүрмийн дагуу хэрхэн зөв хэлж ярих тухай заасан их хөөрхөн хичээл