Цэвэрхэн будалт , хөөрхөн царайг бий болгоцгоое

Хуучирсан мэдээ: 2012.04.01-нд нийтлэгдсэн

Цэвэрхэн будалт , хөөрхөн царайг бий болгоцгоое

Хүүхдийн болон бронз пудр тослог үсийг өөрчилнэ

Энэ бол миний гоо сайхны алтан дүрмүүдийн нэг. Харамсалтай нь би үсээрээ байнга оролддог азгүй охидын нэг байсан болохоор үс байсхийгээд л тослогтчихдог байсан юм. Хэрэв та хүрэн үстэй бол бронз компакт пудр хэрэглээд үз.  Харин цайвар хонгор үстэй бол хүүхдийн пудр илүү тохиромжтой. Хэсэг зуур ч гэсэн царай чинь тослогтой үсийг чинь далдална. Түүнээс гадна танд хуурай шампунь хэрэг болж магад.

Хамгаалагч вазелин

Вазелин бол охин минь чиний хамгаалагч л гэсэн үг. Үүнийг арьс хуурайшсан хэсэгт түрхэж, сэргээн засвар хийж болохоос гадна нүдний тенийг арилгахад хэрэглэнэ. Вазелинийг юунд ч хэрэглэж болно. Гэхдээ хэт зузаан түрхвэл батга үүсч мэднэ шүү.

Үс өрвийгөөд байвал чийгшүүлэгч хэрэглэ

Үс өрвийсөн үед чийгшүүлэгчнээс гартаа түрхээд үсээ хоёр гараараа үрээрэй.
Дутуу арилсан хумсны будаг

Хумсны будаг нь арилж амжаагүй хуруугаа талласан нимбэгэнд дүр. Таван минутын дараа хумсны будаг арилж өнгө нь сэргээд ирнэ. Энэ бол топ загвар өмсөгчдийн шилдэг арга юм шүү.

Сүрчгээ бугуйндаа түрх

Биеийнхээ хамгийн нимгэн арьстай хэсэгт сүрчгээ түрхвэл үнэрээ удаан хадгална. Ялангуяа олон хүнтэй гар барих бол бугуйндаа түрх.

Харин чихнийнээ ард түрхвэл зөвхөн өөрийг чинь үнсэх азтай нэгэн л ямар сүрчиг түрхсэнийг чинь мэднэ.

Үсний засалтаа өөрчилмөөр байгаа ч тайруулмааргүй байна уу?

Үсний засалтаа эрс өөрчлөх нь бусад охидын атаархлыг төрүүлнэ. Гэхдээ ингэж засахад сам, хэлбэр оруулагч гельнээс өөр зүйл шаардлагагүй. Алдартай одуудын дуртай стиль. Гэхдээ танд толгойн ороолт, зүүлт, хавчаар хэрэг болно. Одоо та нэг хэвийн уйтгартай үсний засалтаас нэг мөсөн саллаа.

Аяга ус охидын хамгийн сайн найз

Та амьдралдаа хэдэн ч гоо сайхны зөвлөгөөг туршиж үзсэн бай хамгийн чухал нь өдөр бүр бие махбодод шаардлагатай усыг ууж байх. Ингэж чадвал арьс, үс эрүүл өнгөлөг, залуу хэвээр байх болно.

http://ohid-blog.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж