Брейвик Обамаг хөнөөхөөр төлөвлөж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.01-нд нийтлэгдсэн

Брейвик Обамаг хөнөөхөөр төлөвлөж байжээ

Өнгөрсөн оны долдугаар сард хоёр удаагийн халдлагаар Норвегийн нийслэл Осло хотод болон Утейя арал дээр 77 хүний амийг хөнөөсөн Норвегийн иргэн Андерс Брейвик 2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг хөнөөхөөр төлөвлөж байсан талаар ИТАР-ТАСС мэдээллээ.

Одоо мөрдөн байцаалтад байгаа Брейвик 2009 оны Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Б.Обамаг Осло хотод шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирэх үеэр нь хөнөөх бодолтой байсан ажээ. Брейвик өөрөө Б.Обамаг эсэргүүцэх ямар нэгэн шалтгаан байхгүй харин Нобелийн шагналыг эсэргүүцсэндээ ингэж төлөвлөж байсан гэжээ. Өөрийгөө Европын марксизмын тэрс үзэлтэн гэж нэрлэсэн Брейвик  шагнал тодорхойлдог  зүүний үзэлтнүүдэд дургүйгээ илэрхийлсэн байна.

Б.Обамаг Ослод ирэх үед нь машинд тэсрэх бөмбөг тавих, цагдаагийн дүрд хувилах зэрэг олон хувилбар бодож байсан Брейвик халдлага үйлдээгүй байна.

А.Брейвикийн шүүх хурал энэ дөрөвдүгээр сарын 16-нд болох аж. Түүнд олон хүнийг буудан хөнөөсөн болон нийгмийн тайван байдлыг алдагдуулан, хүн ардыг түгшээсэн  үндэслэлээр 21 жилийн хорих ял оноогоод байгаа юм. Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сарын 22-нд халдлага үйлдсэнийхээ дараа баривчлагдсан байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж