Хуучирсан мэдээ: 2012.04.01-нд нийтлэгдсэн

Хэн нь сүйрүүлэх вэ?

2008 оны сүйрлийг далласан тэр л
тоглоомоор уолл-стрит үргэлжлүүлэн тоглож байгааг хэн хүнгүй мэдэж
байгаа. Банкирууд, улс төрчдийн аль нь ч 2008 оны сүйрлээс түүхэн
сургамж авсангүй. Өнөөдөр байдал бүр дордов. “Арабын хавар”, “уолл
стритийг эзэл” хөдөлгөөн зэрэг нь 2012 оны сонгуулийн ид үед цохилт
өгөхөөр бэлдэж байна. Европын холбооны банкууд, Европын гол гол орнууд
бүгд л айдас түгшүүр дунд. Грек нуран унаж байна. Айдас арилсангүй.
АНУ-ын өр томоос том хөөс үүсгэв. үүнээс илүү муу байна гэж таарахгүй
гэсэн бодол төрөх тэр агшинд Хятад сүйрлийн ирмэг дээр байна гэж Дэлхийн
банк сэрэмжлүүллээ. Хятадын сүйрэл гээд бодоод үз дээ. XIX зууны үеийн
зэрлэг барууны адилаар бүхий л ертөнцийг өөртөө татаж буй Хятад шүү
дээ. 

     Тиймээ, Хятадын сүйрэл.
Хамгийн инээдтэй нь Хятадын сүйрэл нь Америктай зэрэгцэн гарч ирж
байгаа юм. Сүүлийн гучаад жилд Америкийн баячууд Вашингтоныг хяналтандаа
авчихсан гэдгийг бид мэдэж байгаа. Харин одоо хувь заяаны төөрөгдлөөр
өнөөх капитализм баян хятадуудад алтан өндөг зөөх тахиаг хорлох
ажиллагаа явуулж байна. Хятадын асуудлын шалтгаан нь Америкийнхтай яг
адил. Энэ хоёр оронд хоёуланд нь шинэ супер баячууд улс төрчидтэй
сүлбэлдснээр өөрөө өөрсдийгөө боомилж байгаа юм. Дэлхийн банкны
сэрэмжлүүлж байгаагаар Хятадад авлигад идэгдсэн,төрийн мэдлийн компаниуд
намын тэргүүлэгчид болон корпорацийн удирдлагуудыг нэгтгэсэн супер
баячуудын анги бүрэлдчихээд байгаа аж.

Мөн Америкийн Уолл
стритийн удирдлагууд, Вашингтоны улс төрчдийн үгсэл хуйвалдаан Америкийн
асуудал болдог шиг Хятадын цус холилдсон эдийн засгийн системийг
шинэчлэх гэсэн Дэлхийн банкны уриалгийг хэн ч сонирхон ойшоосонгүй.
“Хөгжиж буй орнуудын төсөв 2008оны санхүүгийн шуургын дараа бүрэн
сэргээгдэж дуусаагүй байхад дараагийн хямралын давалгаа эхлэнэ гэж
Зеддик сануулж байсан” хэмээн ройтерс бичиж байна. Ямар ч нөхөн сэргээлт
байхгүй гэж үү? Яагаад? Ердөө л Уолл-стрит шинэчлэлийг үзэн яддагийн
дээр, статускво, үл зохицуулагдах капитализмдаа сэтгэл хангалуун байдаг.
Энэ нь тэднийг баяжуулдаг юм. Аврах багцад халаасаа сэгсэрэн, бүхий л
шинэчлэлд саад болж байсан тэр л залуус өнөөдөр бизнес эрхлэх хэвийн
горимдоо орчихсон явна. “2008 он гэж байгаагүй юм шиг байна” хэмээн
BusinessWeek мэдэгдсэнд гайхаад байх юм байхгүй.

Гэхдээ Америкаас даваад
хараад үз. Дэлхий даяар хөөс томорч, инфляц өсөх тусам хөгжиж буй
орнуудын тал хувийн төсөв муудаж байна. Зелликийн сэрэмжлүүлж байгаагаар
национализм болон протекционизмын зэрэгцээ“нөхцөл байдал цаашид ч
дордсоор байвал хөгжиж буй орнуудын өсөлт унаж, тэдний активуудын үнэ
унах ба тэр үед тэдний үр дүнгүй зээллэг өсөх” бөгөөд “хөгжиж буй
орнуудад эхэлсэн хямрал” дэлхийн 75 их наяд эдийн 
засгийг
залгин хөгжилтэй орнуудад ч нүүрлэж болзошгүй гэнэ. Тиймээ, дахиад л
одод байрлалаа оллоо. Дэндүү хурдан шүү. BusinessWeek-ийн редакцийн
нийтлэлд Питер Кой, рубен Фарзад нарын бичсэнээр өнөөдөр хөөс улам
томорч байгаа нь сонгуулийн үеийг хамран, 2008 оны сүйрлийн өмнөх дөрвөн
жилийн үеийг санагдуулна. 2005 оноос 2008 оны сүйрэл хүртэлх үед
сангийн сайд Генри Полсон, Холбооны нөөцийн системийн дарга Бен Бернанке
нарын лидерүүд биднийг төөрөгдөлд оруулж байлаа. “Энэ ажлыг эрхэлснээс
хойш харсан хамгийн сайн эдийн засаг” гэж Полсон бардамнаж байсан бол
Бернанке “ипотекийн хямралыг хүрээнээс нь халиулахгүй тогтоон барьж
дөнгөнө” гэж тайвшруулж байв.

 2008 оны сүйрлийн өмнөх жилүүдэд
асар том хөөс томорч байгаа тухай 20 сэрэмжлүүлэг гарч байлаа. Эдгээр
сэрэмжлүүлэг дундаас нэг нь онцгой ялгарч байсан бөгөөд мөнгөний санг
удирдах газраас 100 тэрбум доллар гарав. 2007 онд Жереми Грэнтем ийнхүү
сэрэмжлүүлж байлаа. “Эртийн Энэтхэгээс орчин үеийн хятадын урлаг хүртэл,
Панамаас мейфер хүртэл, ойн аж ахуй, дэд бүтэц, облигацаас эхлээд
олборлогч үйлдвэрүүдийн хувьцаа хүртэлх үе нь хөөс томрох хугацаа юм.
Бүгд л нэг нь нөгөөгийнхөө араас залгах болно. Хөөс хагарвал дэлхий
даяар бүхий л активуудад нөлөөлөнө. Урьд өмнө нь хэзээ ч ийм томоохон
хэмжээний үйл явдал гарч байгаагүйгээр тийм хүчтэй нөлөөлнө”. Түүнчлэн
“Хэдэн арван хүн энэхүү хямралыг ойртон ирж байгааг хямрал болохоос
өмнөх жилүүдэд харж байсан бэ? Би үүнийг удаашруулсан хурдтай галт тэрэг
онхолдсонтой зүйрлэнэ. Энэ хямрал аймшиггүй, хайр найргүй байсан бол
Merrill Lynch, Citi-ийн боссууд тэр бүү хэл Полсон, Бернанке нарын хэн
нь ч ойртон ирж буй аюул заналыг хараагүй мэт байв” гэж тэрбээр хэдэн
жилийн өмнө гайхалтайгаар оножхэлсэн байдаг.

     Олон зууны туршлагаас харахад муу
эдийн засгийн тухай үнэнтэй нүүр тулж чаддаггүй, тэмцэж чаддаггүй.
тэдэнд өөдрөг яриа, өсч буй зах зээл хэрэгтэй. Тэд сүйрлийн шинж тэмдэг
хаа сайгүй байгаа ч гэлээ сүйрэл ойртож буйгхарахыг хүсдэггүй. мөчлөгийн
тухай бодоод үз. Америк Хятад хоёр буурсан спирал дээроршиж байгаа юу
үгүй юу гэсэн асуулт өөртөө тавь. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн
дараахан л Америк эсвэл Хятадаас үүдэлтэй, өмнө тулгарж буй зайлшгүй
сүйрлээс урьдчилан сэргийлэхийн тулд бид юу ч хийж чадахгүй гэж үү? Бид
2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийнх шиг байдлыг дахин давтана гэж
үү? Кармен рейнхарт, Кен рогофф нарын эдийн засагчдын баталж байгаагаар
энэ удаад бүх зүйл огт өөрөөр эргэх гэнэ. Найман зууны туршид түүхэн
мөчлөг эдийн засгийн нийгмийг зайлшгүй уналтад хөтлөх аж. тиймээ, хүнд
хэцүү, хатуу ширүүн, зайлах боломжгүй түүхийн 800 жил. Нэгээс хоёр
мянганы дотор соёл иргэншил нурдаг хэмээн антропологч Жаред Даймонд
“сүйрэл: нийгэм амжилт азгүйдлийг хэрхэн сонгодог вэ” нийтлэл дээрээ
энэхүү мөчлөгүүдийн талаар урьдчилан сануулсан байдаг.

 Дуусах үе лидерүүдийг сандралд
оруулахуйцаар хурдасдаг нь дээрх мөчлөгөөс илүү дор зүйл юм. “Колосс:
Америкийн их гүрний мандалт ба бууралт” номын зохиолч, санхүүгийн түүхч
Нейд Фергюсон ийн ярьжээ. “түүхчид, улс төрийн онолчид, антропологчид
болон нийгэм улирлын болон мөчлөгийн хүрээнд улс төрийн явцыг төсөөлсөөр
ирсэн”. “Гэвч түүх мөчлөгтэй, удаан хөдөлгөөнтэй биш харин хэмнэлгүй
байвал яах вэ”. Хэрэв түүх “заримдаа бараг л зогсож, спорт машин шиг
гэнэт л хурдалвал” юу болохов. Хэрэв сүйрэл хэдэн зууны туршид биш харин
шөнө дүлээр ирэх хулгайч мэт гэнэт л санаандгүй байтал буугаад ирвэл
яах вэ? “. Анхаар, манай дэлхий аюултай бүсд дахин ороод байна. 2008 онд
Бернанке, Полсон нар бантан хутгасан шиг таныг дахин төөрөлдүүлэх юм
биш байгаа? 800 жилд түүхийн зураглал өөрчлөгдөөгүй, мөчлөг зайлшгүй,
давталт, ард түмний хувь заяа, алдаанаасаа суралцахгүй байгаа, өөдрөгөөр
харж, шинэ хөөс үүсэхийг үгүйсгэсээр байгаа гэдгийг сана. Бидний ихэнх
нь ойртон ирж буй сүйрлийг харахгүй, өөдрөгөөр сэтгэхийг илүүд үзэж
байна. Гаднаас аюул ирж байгааг олж харахгүй сохорчихсон, энэ удаад бүх
зүйл өөр байгаасай гэж залбирч байна. Харин Хятад, Америк гэсэн хурдаа
нэмж буй хоёр спорт машин сүйрлээ олж харахгүй байна. Хэн нь түрүүлж
унах бол?

Пол Б.Фаррел

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж