Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр тавдугаар сарын нэгэнд
“Уолл-Стрийтийг эзэл” хөдөлгөөнийхөн бүх нийтийг хамарсан жагсаал
хийхээр зэхэж байна. “Энэ өдөр 99 хувь (өөрийгөө энэ хөдөлгөөнд багтана
гэж үздэг олонх)-гүй өнгөрнө. Ажилдаа ч, сургуульдаа ч явахгүй, дэлгүүр
хэсэхгүй, гэрийн ажлаа ч хийхгүй, банкаар ямар ч гүйлгээ хийхгүй гагцхүү
гудамж талбайг эзэлцгээ!” хэмээн тус хөдөлгөөний сайтад бичжээ. 2011
оны аравдугаар сарын 17-нд Нью-Йоркт эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн
АНУын хотуудаар дэлгэрч улмаар Европын улсуудад хүрсэн юм. Хагас
жилийнхээ ойтой золгож байгаа хөдөлгөөнийхөн 1 хувь буюу хамгийн баян
хэсгийн татварыг нэмж, ажилгүйдлийг бууруулахыг шаарддаг юм.

Эх сурвалж: "Үндэстэний тойм" сэтгүүл