Жим Ен Кимийг Токио дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.01-нд нийтлэгдсэн

Жим Ен Кимийг Токио дэмжиж байна

Дэлхийн Банкны ерөнхийлөгчид АНУ-аас нэр дэвшээд байгаа Жим Ен Кимийг Япон дэмжиж байгаа талаар Японы Эдийн засгийн сайд Зюн Азуми мэдэгдлээ.

Нэр дэвшигч Жим Ен Кимийг албан ёсоор дэмжиж байгаагаа сайд Зюн Азуми өнөөдөр ДБ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг Токиод хүлээн авч уулзах үедээ хэлсэн байна. АНУ-аас ДБ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн Жим Ен Ким энэ долоо хоногоос эхлэн  ДБ-ны гишүүн зарим улс орноор айлчилж байгаа юм.

Өмнөд солонгос гаралтай, анагаахын чиглэлээр мэргэжсэн  Жим Ен Ким дэлхийн хамгийн нөлөө бүхий суудалд нэр дэвшсэн нь ажиглагчдын хувьд гайхалтай зүйл болоод байна. Тэдний үзэж байгаагаар Жим Ен Кимийн энэ айлчлал нь улс орнуудын тэргүүн болон албаны хүмүүсээс дэмжлэг авах зорилготой аж.

Жим Ен Ким Дартмундын коллежийн захирлын алба хашиж байсан бөгөөд өмнө нь Харвардын их сургуулийн тэнхим болон Олон улсын Эрүүл мэндийн байгууллагын нэгэн департаментийг даргалж байсан ажээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж