Азийн хувьцааны ханш тогтворжлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.01-нд нийтлэгдсэн

Азийн хувьцааны ханш тогтворжлоо

Сүүлийн
өдрүүдэд хэлбэлзэж байсан MSCI Asia Pacific Index буюу Ази Номхон
далайн орнуудын хувьцааны индекс 2011 оноос хойш анх удаа улирлын турш
дахь хамгийн өндөр үзүүлэлттэй хаалтаа хийлээ хэмээн Блүүмберг агентлаг
мэдээллээ. Харин Японы иен гурван долоо хоногийн хугацаан дахь хамгийн
өндөр ханшид хүрээд байгаа бол түүхий нефть  сүүлийн гурван хоногт
харьцангуй тогтвортой байснааа  өсөх хандлагатай байна. Мөн үүний
зэрэгцээ үнэт металлын үнэ ч дээш мацаж эхлээд байгаа юм.

Хонконгийн
компаниудын нэгдсэн Hang Seng  индекс 0,4 хувийн уналтыг  Шанхайн
нэгдсэн хувьцааны үзүүлэлт өссөнөөр нөхөж, тэнцвэржүүлэх хандлагатай
байна. Токиод  02:09 цагийн байдлаар MSCI Азийн  хувьцаанууд  0,1 хувиар
ахисан нь түүний тод жишээ юм. Улирлаар нь авч үзвэл, бүсийн хувьд
хувьцааны жишиг үзүүлэлт  11 хувиар өсчээ. Энэ нь Standard & Poor’s
үнэлгээний үзүүлэлт ирээдүйд 0,3 хувиар өснө гэсэн үг аж. Өнгөрсөн
улирлын хувьд голлох мөнгөн тэмдэгтүүдийн дунд хамгийн их ханш нь унаад
байсан Японы иен 0,5 хувиар ам.долларын эсрэг чангарчээ. Харин энэ долоо
хоногт 3,2 хувиар уруудаад байсан түүхий нефтийн үнэ 0,6 хувиар ахисан
бол зэсийн үнэ 0,5 хувиар өсчээ.

 Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж