2012 оны 04 дүгаар сарын 1-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутаг болон говийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар,говийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.Салхи баруун зүгийн нутгаар зүүнээс хойш эргэж,бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна.Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс сав газраар 3-8 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: -1 градус хүйтэн, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
1-ний шөнө нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун зүгийн нутгийн баруун, 4-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3, 4-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч цаашдаа дулаарч Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.