Япон цаазаар авах ялыг халахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

Япон цаазаар авах ялыг халахгүй гэв

Японд цаазаар авах ялтай гурван хоригдлын ялыг гүйцэтгэсний дараа Ерөнхий сайд Ёшихико  Нода тус улсад цаазаар авах ял зайлшгүй шаардлагатай гэж мэдэгджээ. Японы “Кёодо” мэдээллийн агентлагийн мэдээлснээр ноён Ерөнхий сайд “Цаазаар авах ялыг Японд халахгүй” гэсэн гэнэ. 2010 оноос хойш цаазаар авах ял гүйцэтгээгүй Японд өнгөрсөн пүрэв гаригт гурван хэрэгтнийг цаазаар авсан байна. Японд олон хүний амийг хөнөөсөн гэмт хэрэгтэнд цаазаар авах ял оноодог аж. Ерөнхий сайд Нода “Жигшүүрт гэмт хэргийн гаралт буурахгүй байхад цаазаар авах ялыг шууд халах хэцүү” гэжээ. 1995 онд Токиогийн метронд амьсгал боогдуулагч хортой хий цацсан гэмт хэрэгтнээс авахуулаад 100 гаруй гэмт хэрэгтэн цаазаар авах ялаа хүлээж байгаа аж. Гэвч Японд 2011 оноос хойш ийм ял гүйцэтгээгүй байсан аж. Хүний эрхийг хамгаалах “Эмнести интернейшнл” байгууллага Японоос цаазаар авах ялыг халахыг хатуу шаардаж байгаа юм. Цаазаар авах ялтай хоригдлуудыг арван жил хорих удаа ч байдаг бөгөөд ялыг хэзээ гүйцэтгэхийг урьдчилан хэлдэггүй гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж