
Сүхбаатар дүүргийн ҮҮХ-ийн дарга Б.Батдэлгэр “Бид хавар болгон их цэвэрлэгээ хийдэг. Урин дулаан болж буйтай холбогдуулан гэр хорооллын дундах үерийн даланг цэвэрлэж, сэтлэх зайлшгүй шаардлагатай болдог. Учир нь үер усны даланг хог бөглөснөөс үер усны аюул нүүрлэх аюултай байдаг юм. Энэ удаагийн цэвэрлэгээ их онцлог. Учир нь бид зөвхөн хөл доорх хогийг цэвэрлээд зогсохгүй гудамны гэрлийн шон, үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа компаниудын хуучирсан хаяг рекламыг мөн засч, шинэчлэх болно” гэв.
Д.Жаргал