
“Google” таблет бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт шууд хүргэхээр онлайн дэлгүүр нээхээр төлөвлөж байгаа гэнэ. Онлайн дэлгүүрт “Google” нэрийн таблет болон “Samsung”, “Asus”-ын бүтээгдэхүүнийг ч худалдаалах аж. “Google” онлайн дэлгүүр нээж, таблет бүтээгдэхүүний салбарт ноёрхож буй “Apple”-д алдсан байр сууриа эргүүлж олж авахыг хичээж байгаа гэнэ. Google 2010 онд онлайн дэлгүүр нээж анхны андройд үйлдлийн системтэй гар утас “the Nexus One”-ийг худалдаанд гаргаж байсан юм. Гэвч гар утасны борлуулалт удаан байсан тул 2010 оны дундуур худалдааг зогсоожээ.
Н.Энх